Видео | Уул уурхайн тэлэлт Говийн малчдын бэлчээрийг хэрхэн хумиж байна вэ?
- WAMA
- 5 hours ago
- 1 min read
Монголын Говийн бүсийн нэгэн эмэгтэй малчин уул уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлснээр малчин өрхүүдийн бэлчээр хэрхэн хумигдаж байгааг харуулж байна. Ердөө нэг километрийн дотор 4–5 уурхайн талбай үйл ажиллагаа явуулж байна. Хаягдлыг малчдын гэрийн ойролцоох гол бэлчээрийн талбайд шууд асгаж байгаагаас малчид малаа бэлчээх болон чөлөөтэй нүүдэллэх газаргүй болж байна.
Энэхүү малчны түүх нь “УЛААН ШУГАМ” (RED LINE) санаачилгын үзэл санаатай уялдан, малчдын бэлчээр ашиглах боломж болон амьдралын хэв маягийг хамгаалахын тулд улирлын бэлчээр, отор нүүдлийн замыг бусад газар ашиглалтын өрсөлдөөнөөс хуулиар хамгаалах зайлшгүй шаардлагатайг онцолж байна.

Comments